Ачит үйлс ХХК нь Барилгын цонхны сорилт шинжилгээний лабораторийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Манай байгууллага нь МУ-ын зөвлөх инженерийн удирдлаган доор сургалт, судалгаа, хэмжилт, сорилтыг хийж байгаа бөгөөд барилгын мэргэшсэн инженерүүдийн баг хамтран ажиллаж байна. 
  Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн шинэлэг технологи бүхий тусгай зориулалтын багаж хэрэгсэл ашиглан хэмжилт хийж, дүгнэлт гарган ажиллаж байна. Манай компани нь ашиглаж байгаа багаж, хэрэгслийн албан ёсны зөвшөөрөл, баталгааг зохих журмын дагуу гэрээ хийж авсан болно.Манай компанийн үндсэн үйл ажиллагаа: цонхны дулаан техник үзүүлэлт, чанар төлөв байдлыг хэмжих, дүгнэлт гаргах, шийдлийг санал болгох юм. Уг үйл ажиллагааны хүрээнд бид 2019 оны 12 дугаар сараас эхлэн УБ хотын хэмжээнд 150 орчим айлд үнэ төлбөргүй цонхны дулааны алдагдлыг тодорхойлж, зөвлөмж өглөө. 

    Мөн МУ-д анх удаа нэвтэрсэн “Эрчим хүчний хэмнэлттэй” шилэн багцаар анхны айл цонхныхоо шилийг солиулж, цонхны дулааны алдагдлын асуудлаа бүрэн шийдүүлж чадлаа. Мөн зарим албан газруудад цонхны дулаан алдагдлын хэмжилт хийж, тайланг танилцуулаад байна.Манай компанийн өөр нэгэн үйл ажиллагаа бол цонхны үйлдвэрийн ажилчдыг сургаж, мэргэшүүлэх, мэргэшсэн ажилтан бэлтгэх зорилготой юм. Тус ажлын хүрээнд бид компанийнхаа мэргэшсэн багш нарыг бэлтгэж, сургалтын төвүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж, бэлтгэл ажилдаа ороод байна.

  Цаашид манай байгууллага нь барилгын компаниудтай хамтран ажиллах, барилгын цонхны дулаан техник үзүүлэлт, чанар төлөв байдалд зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллаж байна.

 

apoev161200008
   “Ачит үйлс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар энэхүү цахим хуудсанд зочилж буй танд юуны өмнө талархал илэрхийлье.Манай компани нь 20 гаруй жилийн өмнөөс явган хүний зам талбайн өнгөт хавтан /блок/–ны үйлдвэрлэлийг Монголд анх удаа өндөр даралтаар болон цутгамал гэсэн 2 аргаар үйлдвэрлэж, үйл ажиллагаагааны гараагаа эхлэсэн түүхтэй.
    Бид 1999 оноос барилгын дулаалгын хөөсөнцөр /полистрол/ хавтанг ердийн болон галд тэсвэртэй гэсэн 2 төрлөөр үйлдвэрлэж, хэрэглэгчийн хүссэн зузаанаар нийлүүлж, чанартай үйлчилгээ үзүүлж, амжилттай ажиллаж ирлээ. Манай хамт олон Монгол улсын барилгын дулаалгын хөөсөнцөр хавтангийн Улсын стандартыг боловсруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж ажилласандаа баяртай байдаг билээ. 
   Дэлхий нийтийн чиг хандлага болж байгаа тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд бид үйл ажиллагаагаа чиглүүлж, эрчим хүчийг хэмнэлттэй хэрэглэх, дулааны алдагдлыг тодорхой хэмжээнд бууруулах, улс орны эдийн засгийн өсөлтөнд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар зорилт тавин ажиллаж байна.  Манай байгууллага нь төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, барилгын цонхны дулааны алдагдлыг тусгай зориулалтын багаж хэрэгслээр хэмжилт, оношлогоо хийж, хэрэглэгчдэд зөвөлгөө, мэдээлэл өгч, барилгын цонхны мэргэшсэн ажилтан бэлдэхээр сургалт, судалгааны ажлаа эхлүүлээд байна.
   Та манай цахим хуудсанд байнга зочилсноор бидний хийж, хэрэгжлүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээ, мэдээллийг цаг  алдалгүй авч, бидэнд өөрийн санал хүсэлтийг ирүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
      Манай цахим хуудсанд зочилж буй таньд хамт олныхоо нэрийн өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
             
                     Хүндэтгэсэн “Ачит үйлс” ХХК Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр

 

Ачит үйлс ХХК нь 1997 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд явган хүний зам талбайн өнгөт хавтанцар /блок/-ын үйлдвэрлэлийг Монголд анх удаа өндөр даралтаар болон цутгамал гэсэн 2 аргаар үйлдвэрлэж үйл ажиллагаагаа явуулан, Нийслэлийнхээ тохижилтонд өөрийн зохих хувь нэмэрээ оруулж ажиллалаа.
Бид барилгын материал үйлдвэрлэгч компаниудаас өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараараа шалгарч “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш” гэрчилгээ, дарцагаар мөн Нийслэл, дүүргийн хот тохижилтын ажилд оруулсан хувь нэмэрийг маань үнэлж Нийслэл дүүргийн төр захиргаа, олон нийтийн байгууллагуудын “Хүндэт өргөмжлөл” “Гэрчилгээ” “Талархалын бичиг” зэрэг шагналуудаар тус тус шагнагдан ирсэн билээ.
Манай компанийн үйлдвэрлэж байсан явган хүний зам, талбайн өнгөт хавтанцар /блок/ нь БАК-ийн барилгын материалын сорилт туршилтын лабориторын удаа дараагийн сорилт шалгалтын дүнгээр нягтрал даацын үзүүлэлтийг бүрэн хангаж чадсан бүтээгдэхүүний нэг юм.
Ачит үйлс ХХК нь 1999 оноос барилгын материалын өөр нэг шинэ үйлдвэрийг байгуулан ажилласан нь барилгын дулаалгын хөөсөнцөр /полистрол/ хавтангийн үйлдвэрлэл байсан.
Барилгын дулаалгын хөөсөнцөр /полистрол/ хавтангийн үйлдвэр нь тухайн цаг үедээ монголд байгуулагдсан цөөхөн барилгын материалын үйлдвэрүүдийн нэг байсан бөгөөд импорт орлосон бүтээгдэхүүнийг дотоодоо үйлдвэрлэж байлаа.
“Ачит үйлс” ХХК-ийн хөөсөнцөр хавтангийн үйлдвэр ашиглалтанд орсноор БНХАУ-ын Эрээн хотоос Монгол руу зөөж байсан жин багатай, эзлэхүүн ихтэй хөөсөнцөр хавтангийн импорт зохих хэмжээгээр буурсан.
“Ачит үйлс” ХХК нь дулаалгын хөөсөнцөр хавтанг ердийн болон галд тэсвэртэй гэсэн 2 төрлөөр үйлдвэрлэж, хэрэглэгчийн хүссэн зузаанаар нийлүүлж байлаа. Мөн тус хавтангийн нягтарлын хэмжээг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу 15-20кг/м3-тэй нийлүүлж байсан юм. Бид монгол улсын барилгын дулаалгын хөөсөнцөр хавтангийн улсын стандартыг боловсруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж ажилласан.
1997 он
1999 он
1991 онд Монгол Бөхийн өргөөний бүтээн босголтын ажилд 20 сая төгрөгийн “Гадна зам талбайн тохижилт”-ийн ажил гүйцэтгэж хандивлалаа.
1999 онд зохион байгуулагдсан Улаанбаатар хотын 360 жилийн ойг тохиолдуулан 3,8 сая төгрөгийн явган замын ажил хийж хандивлаж, Нийслэлийнхээ өнгө төрхөнд хувь нэмрээ оруулж ажилласан билээ.
1999 онд Улаанбаатар хотын 360 жилийн ойг угтан СБД-ын нутаг дэвсгэрт 3,6 сая төгрөгийн явган замын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн их ойдоо бэлэг барьсан.
2001 онд Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойг угтсан тохижилтын ажилд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 4 сая төгрөгийн тохижилтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн хандивлаж, бүтээн байгуулалтын ажилд амжилттай оролцож байв.
2002 онд “Тохижилтын жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Тамгын газрын гадна талын явган хүний замын тохижилтын 700м2 талбайг өөрийн хөрөнгөөр хийж өгч, нийт 6,5 сая төгрөгийн хандивийн ажил хийж гүйцэтгэсэн болно
Нийслэлийн хэмжээнд 2003 оныг “Их бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил” болгон зарласан бүтээлч ажлыг дэмжиж 100 айл дахь өөрийн ЛЮКС дэлгүүрийнхээ гадна талын нийтийн эзэмшлийн 500м2 зам талбайн тохижилтын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.
Манай компанийн үндсэн үйл ажиллагаа: цонхны дулаан техник үзүүлэлт, чанар төлөв байдлыг хэмжих, дүгнэлт гаргах, шийдлийг санал болгох юм. Уг үйл ажиллагааны хүрээнд бид 2019 оны 12 дугаар сараас эхлэн УБ хотын хэмжээнд 150 орчим айлд үнэ төлбөргүй цонхны дулааны алдагдлыг тодорхойлж, зөвлөмж өглөө.
1991 он
1999 он
1999 он
2001 он
2002 он
2003 он
2019