2020.11.04. Ажил хэрэгч өглөөний цай уулзалт “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-н дээр боллоо.
Тус уулзалтанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Дэд дарга Н.Бямбадорж, Дэд дарга С.Цогтгэрэл, “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхийлөгч Л.Гантөмөр, Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, холбооны үүсгэн байгуулагчдын төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Мөн нэгдсэн холбооны дэргэдэх барилгын цонхны сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний “Ачит Үйлс” ХХК-ийн үйл ажиллагаа, үл эвдэх сорилоор барилгын цонхны дулаан техник үзүүлэлтийг тодорхойлдог багаж, төхөөрөмжтэй танилцлаа.
Цаашид олон чиглэлээр хамтран ажиллах болсондоо бид их баяртай байна. Амжилт хүсэн ерөөе.