2020.10.21 Барилга хот байгуулалтын яамнаас “БАРИЛГА УГСРАЛТЫН ҮЕ ШАТНЫ АЖЛЫН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” зөвлөгөөн болж өнгөрлөө.Зөвлөгөөнийг нээж БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн үг хэлсэн.Барилга байгууламжийн чанарын асуудал нь барилгын материал, барилга байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын үе шатны ажлын чанар хяналтаас шууд хамаардаг учир салбарын мэргэжилтэнүүд өндөр ач холбогдол өгч оролцсон.Уг зөвлөгөөнд Эрчим хүчний хэмнэлттэй барилгын цонх, шилэн хийц үйдвэрлэгчидийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч , “Ачит үйлс” ХХК-ийн зөвлөх, МУ-ын зөвлөх инженер Л.Гантөмөр үг хэлж, цонхны суулгалтын талаар шүүмжилж, мөн үүнийг шийдэх гарц гаргалгааны талаар ярилаа. FacebookTwitterLinkedIn