2020.10.20 “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” салбар хуралдаан Барилгын хөгжлийн төвд өрнөж байна. Зөвлөгөөнд хот төлөвлөлт, барилгын зураг төслийн байгууллагууд, зураг төслийг хянаж зөвшилцдөг МХЕГ, ОБЕГ, НЗДТГ, НХБХГ-ын төлөөлөл, барилга угсралтын байгууллагын төлөөлөл 21 аймгийн ерөнхий архитекторууд оролцож, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж буй өнөөгийн тогтолцоо, гарч буй алдаа зөрчил, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцээлээ. Уг зөвлөгөөнд “Ачит үйлс” ХХК-ийн зөвлөх, МУ-ын зөвлөх инженер Л.Гантөмөр үндсэн илтгэгчээр оролцож “Барилгын цонхны дулаан хамгаалалт, түүний чанар стандартын өнөөгийн төлөв байдал”-н сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. FacebookTwitterLinkedIn