
2020.10.04-06 Төрөөс барилгын салбарын талаар баримталж буй “Барилгын материал, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах” зорилгын хүрээнд Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын улсын зөвлөгөөн Архангай аймагт 2020 оны 10 сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд уг зөвлөгөөнд манай “Ачит үйлс” ХХК-н зөвлөх, МУ-ын зөвлөх инженер Л.Гантөмөр оролцлоо.
Зөвлөгөөнөөр барилгын салбарт 2020-2024 онд авч хэрэгжүүлэх бодлого, барилгын материалын чанарт тавигдах шаардлага, үйлдвэрлэлд тулгамдаад байгаа анхаарах асуудал, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг асуудлаар илтгэлүүд тавигдсан.
Тус зөвөлгөөн дээр манай зөвлөх инженер Л.Гантөмөр үг хэлж, барилгын цонхны чанар стандарт, дулаан техникийн үзүүлэлтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хүргэж, ойрын хугацаанд барилгын цонхны үйлдвэрлэлийн салбарт үүсээд байгаа асуудлаар хэлэлцүүлэг хийх санал тавьсан.
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Цонхны талаарх хэлэлцүүлэг зөв зүйтэй санал байна” гэж дүгнээд манай зөвлөх инженерийг 10 сарын сүүлээр зохиогдох “Барилгын зураг төсөл” “Барилгын гүйцэтгэгч” компаниудын зөвөлгөөнүүдэд оролцож барилгын цонхны өнөөгийн байдлын талаар илтгэл тавихыг урьлаа.