2020.07.23 Барилгын цонхны сургалт, судалгаа, хэмжилт, оношилгоо, сорилт шинжилгээний “Ачит Үйлс” ХХК нь Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын “Дулаан шийдэл” төслийн багтай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд барилгын цонхны дулаан техник үзүүлэлт, чанар, төлөв байдлыг оношлох, хэмжилт хийх, зөвлөмж өгөх, төслийн барилгын бригадуудыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана. Уг үйл ажиллагаанд “Ачит Үйлс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан, “Дулаан шийдэл” төслийн зохицуулагч Г.Эрдэнэчимэг нар оролцлоо. FacebookTwitterLinkedIn