2020.05.19 “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо”-ны хүсэлтээр МУ-ын Зөвлөх инженер, Ачит Үйлс ХХК-ийн зөвлөх Л.Гантөмөр тус холбооны гишүүн байгууллагуудын инженер,техникийн ажилчдад “Барилгын дулаан хамгаалал” сэдвээр онлайн сургалт хийлээ. Мөн цаашид тус холбоотой цонхны сургалт судалгаа, холбогдох барилгын норм дүрэм стандартыг барилгын зураг төсөлд тусгах талаар хамтран ажиллахаар боллоо.