2020.04.27 Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас санаачлан “Даян дэлхий ногоон хөгжлийн байгууллага”-тай хамтран хэрэгжүүлж буй “Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл” хөтөлбөрийн ажлын хэсгийн хуралд манай компанийн удирдлагууд оролцлоо.Уг ажлын хэсгийн хуралд зөвлөх Л.Гантөмөр 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 27, 31 дүгээр байрнуудын дулааны алдагдлыг тодорхойлж, хэмжилт хийсэн үр дүн, зөвлөмжөө танилцууллаа. Тус хурлын үеэр Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын мэргэжилтэн Б.Батзаяа, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зөвлөх Thorge Ketelholdt нартай санал солилцож, ярилцлаа. FacebookTwitterLinkedIn