2020.02.11 “Ачит Үйлс ХХК” нь “Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэг” болон “Шинжилгээ, судалгаа, сургалт, хэрэглэгч” төвтэй хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.
Барилгын цонхны стандартын шаардлага, чанар аюулгүй байдлыг баталгаажуулах, Барилгын тухай хууль, МУ-ын бусад хууль, стандарт, дүрэм журмын дагуу хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэх, нөгөө талаас “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, МУ-ын Засгийн газраас 2016 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 233 тоот тогтоолоор батлагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр” болон бусад хуулийн хүрээнд хэрэглэгчийн эрх ашгийг чанаргүй ажил үйлчилгээнээс хамгаалах, иргэдийг хохироосон ажил үйлчилгээг таслан зогсоох, мэдээ мэдээлэл солилцох зэрэг асуудлаар талууд хамтран ажиллах юм.