2020.10.14-нд Барилга.мн сэтгүүлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Business Breakfast” VIP уулзалтын энэ удаагийн зочноор МУ-н ЗГ-ын тохируулагч агентлаг “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын Дэд дарга Н.Бямбадорж оролцлоо. Уулзалтын үед “Ачит үйлс” ХХК-ийн зөвлөх, МУ-ын зөвлөх инженер Л.Гантөмөр барилгын цонхны дулаан алдагдал, түүний чанар стандартын өнөөгийн төлөв байдлын талаар ярилаа.
Тус уулзалт, ярилцлагын үеэр барилгын холбогдох стандарт, барилгын норм, дүрэм нь цонхны үйлдвэрлэлийн салбарт мөрдөгдөхгүй байгаагаас тус салбарт шударга өрсөлдөөн байх боломжгүй болсонг онцоллоо. Энэ асуудлаар ойрын хугацаанд төрийн болон төрийн бус хэд хэдэн байгууллагыг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулах шийдэлд хүрлээ.