2020.02.18. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хотын инженерийн байгууламжийн хэлтэсийн дарга Т.Хэрлэн нартай “Ачит Үйлс” ХХК-ийн удирдлагууд уулзаж, өөрсдийн хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөө танилцууллаа.
Уг уулзалтаар шинээр баригдсан болон хуучин орон сууцны хорооллын цонхны дулааны алдагдлыг хэмжих, тэдгээрийг бууруулах зэрэг төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллахаар боллоо.