2020.02.11 Цонхны үйлдвэрүүд хөдөлгөөнд орж эхэллээ.
Барилгын цонхны дулаан алдагдлыг бууруулах ажлын хүрээнд “Ачит үйлс ХХК”-иас явуулж буй олон төрлийн ажлууд нь зохих үр дүнгээ өгч эхлээд байна. Тухайлбал шилэн багц, шилэн хийц үйлдвэрлэдэг 6 үйлдвэр эрчим хүчний хэмнэлттэй өөрсдийн бүтээгдэхүүний дээжийг манай байгууллагад ирүүлж, шинжлүүлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн цонхны үйлдвэрүүдээс манай байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон зөвөлгөө, сургалт авах хүсэлтээ илэрхийлж эхэлсний дагуу МУ-ын зөвлөх инженер Л.Гантөмөр “Уярал трейд” ХХК-ийн “Шинэ цонх” үйлдвэрийн хамт олонтой уулзаж, зөвөлгөө, мэдээлэл өглөө.