Барилгын хөгжлийн төвийн Дотоод сургалт, семинарыг МУ-ын зөвлөх инженер, МЦХҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Ачит үйлс ХХК-ийн шинжээч Л.Гантөмөр “Барилгын цонхны дулаан хамгаалал” сэдвээр орлоо. Тус сургалт, семинарт Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтэс, Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтэс, Нийтийн аж ахуйн хэлтэс, Барилгын зураг төсөл магадлалын хэлтэсийн 30 гаруй инженер, мэргэжилтэн, шинжээчид хамрагдлаа.